1. шүлгийг цээжил.
Маамуу нааш ир
Маамуу нааш ир
Манайд хоёулаа тоглоё
Аав ээж хоёрын
Авчирсан тоглоом бий шүү
Морь унаж давхья
Машин барьж явъя
Ном сонин уншъя
Ногоон модоо тарья
2. Дээрх шүлгээс шинээр үзсэн үсгүүдийг ол.
“м” үсгийг дугуйл.
“н” үсгийг чагтал.
“р” үсгийн доогуур зур.
3. Дараах үгүүдийг тогтоож нүдэл.
малгай, нуур, хүрз, гар, машин, мод, могой, морь, савар, ном, Монгол, навч, тор