Танилцуулга

Тус “Эрдэм” сургууль нь 2007 оны 9 сарын 1-нээс Оакланд хот дах Анхдугаар Христийн сүмийн хамт олны санаачлагаар Америкт амьдарч байгаа монгол багачууддаа үндэснийхээ хэл, соёл, заншлыг өвлүүлэн, тэднийгээ эх хэлээрээ ярьдаг бичдэг, эцэг эх, эх орныхоо соёл, ёс заншлыг хадгалан хөгжүүлэхэд сургах зорилгоор байгуулагдан, захирлаар нь Б.Мөнхдэлгэр, багшаар нь Д.Гэрэлмаа нар томилогдон ажиллаж байна.
Одоо 3 дах жилдээ үйл ажиллагаагаа явуулах гэж байна. Өнгөрсөн жил бага болон ахлах насны сурагчдад монгол хэлний цагаан толгой үзэж дуусган багачууд маань уншдаг, бичдэг болон төгссөн. Энэ жил тэд маань үргэлжлүүлэн сайн уншиж, ярьдаг болоход суралцах ба шинээр элсэгч багачууд маань цагаан толгойгоо үзэн уншиж бичихэд суралцах болно.
Бид хүүхэд багачуудаа монгол бичиг үсэг суралцахад анхаарахаас гадна эх хэлээрээ ярих орчинг бүрдүүлж хүүхдүүдээ хооронд нь нөхөрлүүлэн тоглуулж үндэсний тоглоом, үлгэр домог сонсох гэх мэт чөлөөт цагийн нөхөрлөлийг дэмжих тал дээр анхааран ажиллах болно.
Та бүхэн өөрийн болон найз нөхөд хөршийнхөө үр хүүхдүүдийг эх хэлээрээ ярин, тоглож наадах, хичээллэн суралцах боломжтой тус сургууль руу илгээгээрэй гэж хүсч урьж байна.
Бид долоо хоног бүрийн бямба гаригийн 11 цагаас эхлэн 1 цагийн хичээл, 1 цагийн чөлөөт сэтгэхүй хөгжүүлэх цагийн нөхөрлөлийг 13 цаг хүртэл хийнэ.
Багшлах багш нар болон сайн дурын үйлчлэгчдийг 510. 717. 1935,  510.318.2001 утсаар бүртгэж байна

Бидэнд өөрсдийн санал сэтгэгдэл болоод цаашид хүүхэд багачуудад маань хэрэгтэй байгаа зүйлийн талаар санал бодлоо бидэнтэй хуваалцаж байгаарай гэж та бүхнээс хүсье.

Leave a response

Your response: