Ардын аман зохиол

<a href=”http

Гурвалдайн гурван цэцэн

Гурвалдайн гурван цэцэн гэж нэг эцгийн гурван хүү байжээ. Гурван хүү юм үзэхээр явж байгаад буман уньтай бургасан гэрт хоножээ. Их ах нь өглөө босоод гадаа гарахдаа,
– Энэ гэрийн эзэн нь борогч гүүтэй бор халтар нохойтой юм байна гэв.
Дунд дүү нь:
– Тэр хүний чинь өрөөсөн нүд нь муу юм байна гэлээ.
Бага дүү нь:
– Тэр хүний бас өрөөсөн хөл нь муу юм байна гэжээ. Гурвуулаа цаашаа явж байтал борогч гүү хөллөж бор халтар нохой дагуулсан өрөөсөн хөл, нүд муутай өвгөн явж байжээ. Тэр нь нөгөө хоносон гэрийн эзэн мөн байв.
Гурван хүү,
– Минийх зөв, минийх зөв гэж булаацалдсаар тэр өвгөн дээр хүрч ирэхэд өнөөх өвгөн
– Намайг та нар шоолов гэж уурлажээ.
Отгон дүү нь,
– Та энэ өвгөнийг борогч гүүтэй, бор халтар нохойтой юм гэж яаж мэдэв гэж их ахаасаа асуувал. Их ах нь:
– Намайг гадаа гарахад, морины уяанд бор хялгас, нохойн хэвтэрт бор даахь байсан юм гэжээ.
Их ах нь
– Чи энэ өвгөний өрөөсөн нүд мууг яаж мэдэв гэж дунд дүүгээсээ асуувал, дунд дүү:
– Тэр хүн нүүр гараа угаахдаа зүүн талдаа усаа их асгасан байна билээ гэжээ.
Дунд дүү нь:
– Чи тэр өвгөний өрөөсөн хөл мууг яаж мэдэв гэж отгон дүүгээсээ асуувал, отгон дүү нь:
– Би өвгөний орон дээр унтаад босоход, зүүн сүүж минь их хөндүүрлэсэн байж билээ гэв.
Борогч гүүтэй, бор халтар нохойтой өвгөн:
– Гурван хүүхэд намайг шоолов гэж хаанд очиж мэдүүлжээ. Гурвалдайн гурван цэцнийг, хаан дуудуулж авчраад
– Та нар настай хүний хажуугаар гарахдаа, юунд шоолов, битүүг тааж, бэрхийг яаж мэдэв гэж асуужээ.
Цэцэн гурав өвгөний гэрт хоноод юу тааж, юу гэж ярьснаа хаанд цөмийг хэлжээ. Гэтэл хаан гурван цэцнийг үнэхээр бэрхийг мэддэг, битүүг таадаг юм байна гэж мах, айргаар ихэд дайлжээ.
Тэгээд цэцэн гурав хааныхаас явахдаа
– Хаан хүндлэхэд ч хүндлэв. Харин өгсөн мах нь нохойнх шиг, айраг нь хүний цус шиг амттай юм гэж ярилцаж явтал, тэр үгий нь шивэгчин дуулчихаад, хаандаа очоод айлтгавал, цэцэн гурван жаалыг хаан бас дуудуулж авчраад.
– Та нар замдаа юу гэж ярилцсан бэ? Та нарыг насаар чинь хар гэрт хийнэ гээд тэр гурвыг хоёр давхар шоронд хорив.
Гэтэл хааны ач Төдий хүү, Гурвалдайн гурван цэцнийг ямар хэрэгтэйд нь шоронд хийв гэж хаанаас асуухад, хаан:
Би тэр гурвыг цэцэн юм гэж мах, айргаар дайлсан юм. Гэтэл тэд махы нь нохойн, айргий минь хүний цусны амттай юм гэхлээр шоронд хийсэн юм гэжээ.
Төдий хүү:
– Юуны мах өгсөн юм бэ?
Хаан:
– Хонины мах байхгүй юуных байх вэ?
Хүү
– Хонины чинь маханд нохойн мах байж магадгүй шүү. Та сайн бод гэжээ. Хаан хэсэг бодож байгаад
– Чамайг бага байхад зуд болж билээ тэр жил хамаг хонь үхээд, хоёрхон өнчин хургатай үлдээд, түүнийгээ нохойн сүүгээр тэжээсэн юм. Тэрнийг маань хэлсэн байх нь байна шүү. Тэгэхлээр тэр гурвых зөв байх нь зөв. Тэгвэл айрагт яагаад хүний цусны амт байдаг билээ гэж бодов. Гэтэл Төдий хүү:
– Зун гүү сааж байхад хамраас гэнэт цус гоожиж сааманд дусаж холилдсон байж болох юм гэхэд хаан бүрэн зөвшөөрч
– Гурван жаалын зөв. Ёстой бэрхийг мэддэг, битүүг таадаг цэцэд юм байна гэж шоронгоос суллан тавьсан нэгэн үлгэр төгслөө.

Ёнтгор Хүрэн

Урьд нэгэн цагт мэргэн саарал, бөөн саарал, хурдан саарал гэж гурван чоно амьдарч байжээ. Энэ гурав олон хоногоор уул хад, ус голыг гатлан идэш эрж яваад юу ч олж идэлгүй өлсөж ундаасан ядарчээ. Хурдан саарал, бөөн саарал хоёр,
– Чи мэргэн гэж алдаршсан боловч мэдэж байгаа чинь аль вэ гэж уцаарлахад мэргэн саарал,
– Одоо энэ өндөр уулын орой дээр гарвал идэх юм аяндаа харагдана байх гэж нөгөө хоёрыгоо тайтгаруулжээ. Тэгээд уулын орой дээр гурвуулан гарч ийш, тийш хартал уулын бэлээр нэгэн сурэг адуу билчиж идээшлэн байх нь харагдсан ба ойр хавьд айл амьтан алга байлаа. Энэ гурав уулнаас бууж гуу жалгаар далдлан адуунд дөхөж очжээ. Гурвуулан адуунуудын аль нь тарган болохыг шилж байгаад хурдан саарал хамгийн тарган хээр зүсний сувай гүүг барьж идэхээр шийдэж нөгөө хоёртоо хэлтэл, мэргэн саарал нь татгалзаж,
– Хулгар чихтэй хамгийн эцэнхий ёндгор хүрэн морийг гурвуулан хамжиж идмээр байна. Учир нь энэ морь бол хамгийн хурдан бөгөөд таван жил сувайрсан залуу гүүнээс гарсан хулангийн унага байна. Хэрэв үүнийг эхлээд идэхгүй бол бид гурав амьгүй болж магадгүй, харин энэ морийг идэхдээ хамтарч дайрахгүй бол хэн нэгэнд маань дийлэхгүй, үүнийг л идсэн байхад дараа нь алий нь ч идсэн хамаагүй гэхэд, хурдан саарал, бөөн саарал хоёр дургүйцэж,
– Өдий хол газар идэш ирж ирээд яс арьс болсон энэ муу морийг идээд яах юм бэ? Энэ муу хэдрэг бидэнд хор хүргэж яасан ч чадахгүй гээд мэргэн саарлын хэлснийг огт авалгүй тас зөрж, адуу уруу ухасхийн дайрч нэгэн тарган гүүг унагаан барьж идэхэд мэргэн саарал оролцолгүй холоос харж байтал адуу нь үргэн давхилдаж уулын хөндий уруу буухад эзэн нь урдаас нь тосон ирж адуугаа нэг эргэн бүртгээд гүү алга байхыг мэдэв бололтой гэнэ. Тэгээд адууны эзнийг холоос ажиглан харж байтал унаж явсан морио сольж нөгөө ёндгор хүрэн морийг адуунаасаа барьж авахын хамт бөөн саарал, хурдан саарал хоёрт очиж одоо бушуу зугатаахгүй бол болохоо больсон. Миний хэлсэн үгэнд орсон бол юунд ийм аюулд орох билээ. Адууны эзэн ёндгор хүрэн морио барьж уургаа шорлоод бид гурвыг хөөж алахаар мордлоо. Юуны урьд уул өөд зугтаах хэрэгтэй гэв. Тэгээд уулын орой өөд зугатаахад гүүний мах цадтал идсэн хурдан саарал, бөөн саарал хоёр эцэж явж чадахгүй байлаа. Мэргэн саарал урд нь орж хурдаар давхиж байв. Адууны эзэн бараа алдахгүй хөөсөөр яваа нь харагдав. Хүрэн морь явах тутамд ойртож байлаа. Уулыг давж хөндий уруу оров.
– Хурдан саарал минь одоо л хурднаа гарга! гэж хэлээд саарал, бөөн сүүлнээс нь хазан чиргүүлдэж явлаа. Удалгүй бөөн саарлыг шорон уургаар хатган алж буй нь үзэгдэв. Хурдан саарал эцэж ядарсаар байлаа. Адууны эзэн улам ойртон ирэв. Мэргэн саарал, хурдан саарлыг орхиж урагш улам хурдлан давхихдаа:
– Үгэнд оролгүй зөрөөд байвал үхэл ингэж ирдэг юм гэж тавлажээ. Удалгуй хурдан саарлыг хатган алж мэргэн саарлын хойноос давхиулан явна гэнэ. Мэргэн саарал нүхэнд орохоор шийдэж чинээгээрээ хурдлан явж байтал хэсэг хад дайралдан түүний доогуур хонгил байхаар түүнд давхин ортол, өмнөөс нь нэг чоно зөрж гараад давхихад адууны эзэн түүний хойноос хөөж, мэргэн саарлыг орхижээ. Үүнээс идсэн нь хонгилд идээгүй нь хоморгонд гэсэн үг гарсан ба ёндгор хүрнийг байгаа цагт энэ нутгаас өнчин ишиг идэж болохгүй гэсэн зарыг мэргэн саарал бүх чононд тараажээ.

maranata.mn сайтаас эш татав.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: